Манай компани нь анх 1996 онд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар байгуулагдсан.

Бид 1997 оноос эхлэн ЧТПЗ группын Первоуральск, Челябинскийн ган хоолойн үйлдвэр ЧТПЗ- КТС /Комплексные трубные системы / компаниуд, ТМК / Трубная Металлургическая компания / группын Северский, Синар, Тагмет, Волжскийн зэрэг ган хоолойн бүтээгдэхүүний зах зээлд нэр хүндтэй компаниудын чанартай бүтээгдэхүүнүүдийг монголынхоо хэрэглэгчдэд тасралтгүй нийлүүлэн монголын эрчим хүч болон барилгын салбарт тодорхой хувь нэмэрээ оруулж байна.

2007 оноос эхлэн Монголын нөхцөлд тохирсон туулах чадвар сайтай автобусуудыг импортлон зорчигч тээврийн, жуулчны, уул уурхай, төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагуудад лизингээр болон гэрээний дагуу, нийлүүлэн 2007 онд “Русские автобусы-Группа ГАЗ”–ын Монгол дахь албан ёсны дилер компани болсон. Борлуулсан автобусаныхаа сэлбэгээр хангаж баталгаат хугацаа олгон засвар үйлчилгээг хийдэг.

Үйлчилгээний салбарт үеийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг үсчин, гоо сайхны салон ажиллуулдаг. Цаашид үйл ажиллагааг нь улам өргөжүүлэхээр ажиллаж байна.